Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Солонгоог Хууль зүйн дэд сайдаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Солонгоог Хууль зүйн дэд сайдаар,  Л.Цэдэвсүрэнг Боловсрол шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.

Хууль зүйн яамны дэд сайд С.Баатаржав Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ийнхүү шинэ дэд сайдыг томиллоо. Б.Солонгоо ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргын албанаас гадна Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм.

Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Англи, унгар хэлтэй.

2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч  бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй юм байна. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)