Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" БИЧИЛ БИЗНЕСИЙН ХӨЛӨГТ ТОГЛООМ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

"Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл" болон Шпаркассэ банкны Монгол дахь сангаас "Бичил бизнесийн хөлөгт тоглоом" сургалтад гарааны бизнес эрхэлж буй охид, эмэгтэйчүүдийг 3 хоногийн сургалтад хамруулж байна. "Бичил бизнесийн тоглоом" нэртэй бизнесийн симуляцийн тоглоомоор дамжуулан залуу эмэгтэйчүүдийг амжилттай бизнес эрхлэгчид болоход нь туслах зорилготой арга хэмжээ юм. Сургалтаар тодорхой нэг бизнесийн жишээн дээр ажиллаж борлуулалтын урьдчилсан таамаглал, бэлтгэн нийлүүлэгчийн зардлын тооцоолол, орлогын тооцоолол, бизнесийг сайжруулах сонголтууд, санхүүгийн бүртгэл, тайлангийн талаар суралцана. Энэ үйл ажиллагааны хүрээнд 12 залуу бизнес эрхлэгч 3 өдрийн сургалтад Баянхошуу бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвд 10-р саpын 20-22 өдрүүдэд үргэлжилнэ.

Германы эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) захиалгаар Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр, шийдвэр гаргагчдыг дэмжиж ажилладаг. Энэхүү зорилтын хүрээнд GIZ нь 2021 оны 1 -р сарын 1 -ээс эхлэн Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр "ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ"-ийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийг бэхжүүлэх үйл ажиллагаа, мөн Коронавирусын цар тахлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд эрсдэлд орсон хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ чиглэлийн хүрээнд "Бичил бизнесийн хөлөгт тоглоом" сургалтыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)