Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ЦЭРЭГ ТАТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт 10 дугаар сарын 21-24-нд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийн хувьд энэ оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлагын байр Ерөнхий боловсролын 14-р дунд сургуульд байрлах бөгөөд хугацаат цэргийн албанд татагдсан иргэн цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд очих юм.
Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж  цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)