Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Үр тарианы хураалт 74 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувийн явцтай байна

Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 74 хувьтай, төмс хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувийн явцтай байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Тухайлбал: 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ. Ургац хураалтад 11.4 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо тариалжээ. Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөв гарсан байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)