Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Б.Пүрэвдорж: Эдийн засаг, хөгжлийн сайдыг УИХ-ын гишүүд дундаас томилох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Эдийн засаг, хөгжлийн сайдыг УИХ-ын гишүүд дундаас томилох хэрэгтэй гэсэн санал гаргалаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тэрбээр "Эдийн засаг, хөгжлийн сайдаар бяртай, бусад яамдаа баздаг улс төрчийг томилмоор байна. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдаар томилогдож байгаа. Хангалтгүй муу ажиллаж буй нэг сайдаа эргүүлэн татаад оронд нь УИХ-аас сайд томилох хэрэгтэй. Ерөнхий сайд хийж байсан, дарга хийж байсан хүмүүсээс сайдаа томилбол Эдийн засаг, хөгжлийн яам чадвартай ажиллах болно" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)