Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах аппликейшн бүтээж байна

Б. Шинэбаяр:  МАЛО  аппликейшн гээд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах төсөл хэрэгжүүлээд бид явж байна. Асуудал юу вэ?  гэхээр Монгол улсад өдөрт дунджаар 3 хүүхэд алга болж 10 хүүхэд тутмын 4 хүүхэд гэрээс гадуур орчинд үе тэнгийн болон өөрөөсөө дээш насныханд хүчирхийлүүлдэг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын 8 нь хэнд хандах, ямар арга хэмжээ авах талаараа мэддэггүй. Яг энэхүү асуудал маань миний төрсөн дүүд тохиолдсон юм.  Өөрөөс нь дээш насны 2 хүүхэд зөвхөн дугуйгаа унуулахгүй гэсэн шалтгаанаас болж зодуулсан. Нүдний шилтэй учир нүдэндээ маш том бэртэл авсан. Үүнээс үүдээд 2021 оны 3 сард хүүхэд хамгааллын ийм аппликейшн хийе гээд найзуудтайгаа санаа зориод хөгжүүлж эхэлсэн.


Бид ямар шийдлийг санал болгож байгаа гэхээр хүүхдийн ухаалаг гар утасны аппликейшн болон ухаалаг бугуйвч хөгжүүлж байна.
Хүүхэд аппликейшн суулгасан утас болон ухаалаг бугуйвчтай бол эцэг эх нь тухайн хүүхдийн бодит цаг хугацаанд хаана явж байгаа зэрэг бүх мэдэгдэл эцэг эхийн утсанд шууд ирнэ. Залгах шаардлагагүй. Өөр бас боломж нь хүүхдийн явсан замын давтамж дээр үндэслээд мөн хүрээлэн байгаа орчины мэдээлэл дээр тулгуурлаад хүүхдийн аюулгүйн бүсийг тодорхойлж өгдөг. Хамгийн их явсан зам, аюул осолгүй явж буй замыг тэмдэглэж аваад тухайн хүүхэд энэ радиус дотор ямар ч аюулгүй байна гээд тодорхойлж өгнө. Мөн эцэг эх  өөрөө манай хүүхэд энэ бүсэд аюулгүй гээд тохиргоо хийж болдог.
Бидний зорьж буй хамгийн том зүйл нь яагаад хүүхэд заавал залгаж, мессеж бичихгүйгээр хүнээс тусламж дуудаж болохгүй гэж гудамжинд хэн нэгэн хүүхэд хүчирхийлэлд өртөх, эсвэл хэн нэгэн дагаад байхад хүүхдүүдэд хэн ч тусалдаггүй, хүмүүс зүгээр юу ч болоогүй юм шиг хараад өнгөрдөг.
Бид энэ асуудлыг хүүхэд бүрийн утас болон ухаалаг бугуйвчинд Аврах товчлуур байрлуулж өгч шийдэж байгаа. Тухайн хүүхэд ямарч тохиолдолд том хүний хэрэгцээ, шаардлага гарсан үед  жишээ нь төөрөх, хэн нэгэн дагах, бэртэж гэмтсэн тохиолдолд  Аврах товчлуураа дарвал “Мало” аппликейшн суулгасан насанд хүрсэн хамгийн ойр байгаа сайн дурын иргэнд энэ байрлалд дээр хүүхэд тусламж хэрэгтэй боллоо гэж мэдэгдэл ирнэ. Тухайн иргэн мэдэгдэлийн дагуу хүүхдийн байгаа байршилыг тогтоогоод тухайн асуудлаас аль болох хамгийн хурдан хамгаалах боломж бүрдэх юм.

Бид эхний ээлжинд Бизнесийн байгууллага, Олон улсын байгууллага, Төрийн байгууллагуудыг оролцуулж эхний ээлжинд бүртгэж авна гэж тооцож байна. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилчидыг сайн дурын хүүхэд хамгаалагчаар сургалт явуулах, цаашдаа энгийн иргэд оюутан залуусыг хамруулаад манай аппликейшнд нэгдээд хүүхдүүдийн сайн сайханы төлөө жижигхэн ч гэсэн тус хүргэх биетээр оролцох гэдэг зүйлийг бид нар харж хийж байна.
Гэр сургуулийн хооронд 1-2 км зарим нь магадгүй 5км зам туулж байж хичээл дээрээ очдог. Ойролцоогоор бидний тооцолсоноор 229 мянган өрх байна гэж үзээд үүнээс бид яг нэн шаардлагатай байгаа манай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх 28 мянган өрхийг  манай зорилтод хэрэглэгч  гэж аваад үзчихсэн. Бид 12 сар гэхэд аппликейшны эхний хувилбарыг гаргаад олон нийтэд зарлана гэж тооцоод ажиллаж байна.

 


 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)