Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Болгарт хурдны зам дээр автобус осолдож 46 хүн нас баржээ

Хойд Македониос Болгар улс руу жуулчин тээвэрлэж явсан автобус осолдож, шатсаны улмаас 46 хүн нас барсаны дотор 12 хүүхэд байжээ. Аврагчид түлэгдсэн долоон хүнийг нийслэл Софи хотын эмнэлэгт хүргэжээ.

Осол өнөөдөр орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд гарсан бөгөөд автобус хурдны замын хашлага мөргөсний улмаас осолдсон байж болзошгүй гэж албаныхан мэдээлж буй. Гэхдээ энэхүү ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд автобус эхлээд шатаж, дараа нь осолдсон, эсвэл осолдсоныхоо дараа галд автсан эсэхийг шинжээчид судалж байгаа юм.

Тус автобус нь Хойд Македоны бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан бөгөөд ихэнх зорчигч нь тус улсын иргэн байжээ. Хойд Македонийн Гадаад хэргийн сайд Бужар Османигийн хэлснээр, жуулчдын бүлэг нь амралтын өдрүүдээр Туркийн Истанбул хот руу аялаад, нийслэл Скопье руу буцаж байсан аж.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)