Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр онцгой анхаарч байна"

Монгол улсын 170 гаруй мянган иргэн гадаадын 90 орчим оронд оршин суудаг. Үүнээс 46 мянга нь оюутан залуус байна. Цар тахлын улмаас улс орнуудын тогтоосон хилийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн дагуу гадаад улсад суралцагчид хил нэвтрэх, танхимаар суралцах боломж хязгаарлагдсан.

Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд тууштай анхаарч, дипломат шугамаар яриа хэлэлцээр хийсний дүнд ОХУ-д суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх боломж нээгдсэн. Мөн Япон улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд, БНСУ-ын зохих ангиллын урт хугацааны сургалтын визтэй оюутнуудыг саадгүй нэвтрүүлж байгаа.

БНХАУ-ын хувьд гадаадын бүх улсаас тус улсад суралцаж байгаа оюутнуудыг хүлээж авахгүй байх шийдвэр хэвээр үргэлжилж байна. Тиймээс Монгол оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй байгаа гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.

Тэрбээр "БНХАУ-руу зорчих хүсэлтээ 260 гаруй иргэн илэрхийлээд байна. Тухайлбал БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон, тэдний дундаас төрсөн хүүхэд 129, хамтран амьдрагч статустай 32, хөдөлмөр эрхлэгч 70, эмчлүүлэх шаардлагатай 30-аад иргэн хандсан.

Бид БНХАУ-ын талтай бүхий л түвшинд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус улс руу зорчих хүсэлтэй иргэдийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр онцгой анхаарч ажиллаж байгаа" гэв.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)