Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгажээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газрыг чөлөөлжээ. Өмнө нь гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 гараашийг буулган, явган хүний зам, авто зогсоол болгосон юм. Мөн бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөж буй. Ирэх жил гэхэд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгаж газар чөлөөлөхөөр судалгаа хийж байна. Гараашийг буулгахдаа эзэмшигчид удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлж байж газрыг чөлөөлдөг ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)