Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Баянзүрх дүүргийн ЖДҮҮТөвөөс “We love entrepreneurs” уриатай “Баянзүрх-Нэг зүрх” өдөрлөг зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой энэхүү өдөрлөгийг нээж БЗД-ийн ИТХурлын дарга А.Баяр, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дэд дарга А.Анхбаяр нар үг хэлж,  Хөөмийч З.Отгонхүүгийн морин хуурчийн  аялгуу, “Зоосон хээт” ХХК-ийн үндэсний хувцасны загварын үзүүлбэрээр эхлүүлсэн юм. Үргэлжлүүлэн  “EZ” ХХК, “Мөнхийн болор” ХХК, “Мөнх далайн суварга” ХХК зэрэг БЗД-тээ үйл ажиллагаагаараа тэргүүлэн ажиллаж байгаа компаниуд компанийн үүсэл, хөгжлийн талаар өөрсдийн компанийн туршлага дээр үндэслэн ЖДҮҮ эрхлэгчдэд зөвлөгөө өглөө.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд кластержуулах нь ямар ач тустай вэ? Цаашдын зорилт сэдвийн хүрээнд БЗДЖДҮҮДТ, ЖДҮГ, ЗБДС, БЗДХХҮХэлтэс, БЗДТатварын хэлтэс, БЗДУБХэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хаан даатгал, Богд банк зэрэг төр хувийн хэвшлийн төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн завсарлагаанаар Mlarge ХХК-ийн нэхий болон үслэг эдлэлийн бүтээгдэхүүн, Б.Баяржаргалын Үндэсний хувцасны шинэ загварыг өдөрлөгт оролцогчдод танилцуулсан юм.
Мөн “Тайж суварга” ХХК, Богд банк зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга мэдээлэл хийж,  Хоршооны тухай, Тоорцог гоёл эсгий, шүрээр хийх сургалт, Оксфорд академийн Хувь хүний хөгжил /мотиваци/, Маркетингийн  сургалтуудыг ЖДҮҮ эрхлэгчдийн дунд зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр “Баянзүрх-нэг зүрх төв”, Богд банк, “Тайж суварга” ХХК нар хамтын ажиллагааны гурван талт гэрээг байгуулж, цаашид ЖДҮҮ эрхлэгчдэд чиглэсэн олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-аас 9 дүүргийн ЖДҮҮДТөвтэй хамтран зохион байгуулж буй  сургалт, хөгжүүлэлтийн төлөвлөгөөт ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ба дараагийн арга хэмжээг БГД-ийн ЖДҮҮДТөв 2021.11.30-ны өдөр зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Сарантуяа [202.126.88.135] 2021/11/27
Зарим оролцсон газар, хүний нэрийг тодорхой бичих хэрэгтэй шүү