
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Богд банктай хамтран хэрэгжүүлж байгаа 100 тэрбумын санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд #Богд_банкны бүх салбарын захирлуудтай уулзалт хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвдөө зохион байгууллаа. Уулзалтаар санхүүжилтийн хөтөлбөрийг ЖДҮҮ эрхлэгчдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, зээлийн хүсэлттэй холбоотой Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн санал хүсэлтийг илэрхийлж, талууд санал бодлоо солилцон, тодорхой шийдлүүдэд хүрлээ.
Богд банкнаас Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан Бизнесийн зээл (Эргэлтийн хөрөнгө), Хөрөнгө оруулалтын зээл, Зээлийн шугам, Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан Худалдааны зээл, КҮБ-н дансны орлого барьцаалсан зээл, ЖДҮҮ эрхлэгчдийн зээл зэрэг зээлүүдийг олгохоор шийдвэрлэсэн тул ЖДҮҮ эрхлэгч Та бүхэн уг санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ харьяа дүүргийнхээ ЖДҮҮТөвд хандан бүртгүүлж, зээлээ судлуулах боломжтой юм.