Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн"

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Шатахууныы асуудалд тодорхой зохицуулалт хийхгүй бол хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Яагаад гэхээр ам.доллароор тооцоо хийхгүй, рублиэр тооцоо хийнэ гэдэгт Европын холбооны улс орнууд өртөж эхэлж байна. Тиймээс олон улсын бирж дээр байгаа үнээр Монгол Улс шатахуун худалдаж авахаас аргагүй болно. ОХУ Монгол Улсад нэг үнээр, бусад улс оронд өөр үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Бид энэ асуудалтай бодитоор нүүр тулахаас өөр аргагүй" гэв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)