Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Оросын холбооны улсын бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо (арсп)-ны дарга с.б.архиныг хүлээн авч уулзлаа

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын ерөнхий менежер А.Анхбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар Оросын Холбооны улсын Бүс нутгийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дарга Сергей Борисович Архиныг өнөөдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Уулзалтаар ерөнхий менежер А.Анхбаяр байгууллагын үйл ажиллагаа болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг танилцуулж, тус байгууллагаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, ОХУ-д ноос ноолуур, арьс шир, эмийн ургамал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтийг хүргүүллээ.
Ноён Архин “Хил хязгааргүй хамтын ажиллагаа” үзэсгэлэн яармагаар дамжуулан хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, талууд Оросын ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн яармагийг Монголд, Монголын ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг ОХУ-д зохион байгуулан хамтран ажиллахаар санал бодлоо солилцлоо. Бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо (АРСП) нь Орос улсын мужуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг багтаасан мэргэжлийн ашгийн бус холбоо бөгөөд улсдаа болон гадаадын улс орнуудад өөрийн орны үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг арвин туршлагатай байгууллага юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)