Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хүнсний салбарын ждүү эрхлэгчид тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэгээ хүлээн авлаа

“Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих техникийн туслалцаа”-ны төсөлд шалгарсан хүнсний салбарын ЖДҮҮ эрхлэгчид тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэгээ өнөөдөр гардан авч, хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.
Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, “Би Эф Эй Эс” ХХК, “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клуб”, “Ай Ар Ай Эм” ХХК хамтран 2021 оны 05 дугаар сараас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд зорилтот хорооны ЖДҮҮ эрхлэгчдийн дунд нээлттэй зарласан сонгон шалгаруулалт зарлаж 68 ЖДҮҮ эрхлэгч шалгарсан ба хүнсний салбарын 14  ЖДҮҮ эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн гардуулан өгч цаашдын үйлдвэрлэлд нь амжилт хүслээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)