
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг ирэх 11 дүгээр сараас олгохоор болжээ. Тус хөнгөлөлттэй зээлийг олгох үйл ажиллагаа сонгон шалгаруулах журмын дагуу, гуравдугаар шатанд төсөл хэрэгжих ААН-үүдийн бодит байдалтай танилцаж дуусаад буй. ЖДҮ-ийн газар 10 дугаар сард сонгон шалгаруулалтын хурлаа хийж, шалгарсан ААН-үүдэд 11 дүгээр сараас зээлийг олгож эхлэх аж. Энэ онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн сонгон шалгаруулалтад 867 ААН нийт 105.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 571 ААН-ийн 82.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг баталгаажуулсан байна. Эдгээрээс 63.9 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл хүсчээ.