Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хүнсний ногоо хураалт 54 хувьтай байна

Ургац хураалтын үйл ажиллагаа улс орон даяар өрнөж буй. ХХААХҮЯ-аас ургац хураалттай холбоотой мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлд "Тариаланчид  өнөөдрийн байдлаар 82.8 мянган га талбайгаас 103.2 мянган тонн үр,  80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан авлаа.  Хувиар авч үзвэл улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна" гэв. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)