Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана

НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны 13:00 цагт явагдахаар болсныг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаагийн тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой. Түүнчлэн, сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болсон байна. Ингэхдээ “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх шаардлагатай аж.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 3 орон таарвал 40,000 төгрөг
  • 4 орон таарвал 60,000 төгрөг
  • 5 орон таарвал 100,000 төгрөг
  • 6 орон таарвал 500,000 төгрөг
  • 7 орон таарвал 5,000,000 төгрөг
  • 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)