Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой

2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой. НӨАТ-ын сугалааны шууд тохирол өмнө нь ням гарагт болдог байсан тул энэ удаад лхагва гарагт /202210.12/ 13.00 цагт болно. Энэ удаагийн сугалааны тохиролд есдүгээр 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримт хамаарах юм.

Сугалааны тохирлоор урамшуулах олгох, түүнийг явуулах журамд зааснаар:

Сугалаанд

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарсан бол 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)