
Энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.3 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өсжээ. Тодруулбал, экспорт импортын дүнгээс 2.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Харин бензин 483.5 мянган тонн импортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувиар өссөн дүн юм. Дизель түлшний хувьд 698.3 мянган тонн импортолж өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ. Импортоор орж ирж байгаа суудлын автомашины тоо 51,700 ширхэг болж өнгөрсөн оны мөн үеэс 24.6 хувиар өссөн бөгөөд ачааны автомашины импортын хэмжээ буурчээ.