Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа зохион байгуулна

Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Соёл урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багтай хамтран зохион байгуулна. Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг баруун, зүүн, хангайн, төв, говийн бүсийн дагуу зохион байгуулах юм. 

Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэгийг 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үүнд:

1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;

2. Ардын язгуур урлаг;

3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;

4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;

5. Уламжлалт арга ухаан;

6. Мал маллах арга ухаан;

7. Уламжлалт гар урлал зэрэг багтах юм.

Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах боломжтой ажээ.

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажил нь 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.

Эх сулвалж: eagle.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)