Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Байгууллагуудтай танилцах " Study tour" аялал зохион байгуулна

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, YOUTHinc.mn-Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ хамтран “Study tour” танилцах аяллыг зохион байгуулах гэж байна. Өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй 15-34 насны залуучуудад зориулсан тус аялал аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжилнэ.

Энэхүү аялал нь залуучуудад ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон боломжийг залуучуудад нээж өгөх юм.

Бүртгүүлэх холбоос:

https://www.youthinc.mn/study-tours

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)