Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Чингис хаан" музейг өчигдөр 1.200 гаруй иргэн үзжээ

"Чингис хаан" хаад язгууртны музей өчигдрөөс олон нийтэд үйлчилж эхэлсэн. Энэ өдөр тус музейг 1,200 гаруй хүн үзжээ. Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд байсан бол бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.

"Чингис хаан" музейн тасалбарын үнэ:

  • Том хүн 30,000,
  • Оюутан 25,000,
  • Гэр бүл 20,000 төгрөг юм.

Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилдэг.

Цагийн хуваарийн дагуу мягмараас ням гараг хүртэл 09:00-17:00 цагт нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулах цэг 15:30 цаг хүртэл ажиллана. Тус музей Даваа гарагт амарна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)