
Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор Төв талбайд тохижилтын ажил хийгдэж эхэлжээ.
Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд гарсан талбайн хоёр талаар ТҮЦ байршуулсан гэх мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир мөсөн гулгуурын талбай байгуулах гэх мэтээр хүүхэд, залууст зориулан Төв талбайгаа засаж, чимэглэж байна. Түүнээс биш янз бүрийн зах, худалдаа биш" хэмээн тайлбар бичжээ.
Мөн шинэ жилд зориулсан Төв талбайн дээрх тохижилтын ажлыг арванхоёрдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөснийг НЗД-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ.