
Хотын дарга Д.Сумъяабазар, Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Ингэснээр дараагийн Хотын дарга хэн байх бэ гэдэг уралдаан, тохироо МАН дотор үргэлжилж байна. Хөшигний ард олон улс төр өрнөж, хэн нь сонгууль ойртсон энэ үед асуудал ихтэй хотыг удирдаж, түгжрэлийн асуудлыг шийдэх сайдаар томилогдох вэ гэдэг таамаг олон янзаар яригдаж буй ч хамгийн томилогдох магадлал өндөртэй нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар яригдаж байна. Ингээд түүний PARLIAMENT.mn цахим хуудаст байршуулсан танилцуулгыг хүргэе
Хишгээгийн НЯМБААТАР / Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд /
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд - 48 дугаар дунд сургууль
2000 онд - Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд - Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд - Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд - Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд - Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд - Орхон их сургуульд багш
2005-2009 онд - Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд - Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд - Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд - Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд - Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд - Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
ШАГНАЛ
2011 онд - Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд - Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ