Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Автозамчдын баярт Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, автозамчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.11.05/ боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Ө.Батсуурь үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат нар шалгарав. Харин дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлджээ.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагаас ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)