Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Т.Батцогт гэж хэн бэ

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр боллоо. Уг сонгуульд Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдсөн бөгөөд олонхын саналаар Т.Батцогт нийслэлийн АН-ыг удирдахаар болжээ.

Т.Батцогт нь МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн байна. Тэрбээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна. Ингээд нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Т.Батцогтын ажлын туршлага хийгээд сонгуульт ажлын талаар танилцуулъя.

Ажлын туршлага:

2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,

Сонгуульт ажил:

2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)