Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд МУ-н Заан Б.Бат-Өлзий түрүүллээ

 

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа. Харин наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
Дараагийн барилдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 01-нд “Алтан цом”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)