Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

МОНЦАМЭ: Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм.

 

Улаанбаатарт:

 

11 дүгээр сарын 27-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 27-нд: “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум-2023” Блью скай зочид буудалд болно.

11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг ХХАААҮЯ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулна.

11 дүгээр сарын 28-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг нээнэ.

11 дүгээр сарын 28, 29-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 30-нд: Монголын энтрепренүүдийн нэгдсэн чуулган-2023 болно.

11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 27-нд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаант одонт, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”-39 жилийн  хүндэтгэлийн  ойн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

11 дүгээр сарын 27-28-нд: 12 дахь удаагийн “Польшийн кино өдөрлөг” РТМУС-ийн Дебют театрт болно

 

Орон нутагт:

11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд: Сэлэнгэ аймагт МСБХ-ны U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

11 дүгээр сарын 27-28-нд: Төв аймагт MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд эрхлэгчид тавих шаардлага, HACCP систем стандартын сургалтыг зохион байгуулна.

11 дүгээр сарын 28-нд: Өмнөговь аймагт Улс аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болно.

11 дүгээр сарын 28-нд: Дорнод аймагт Нийгмийн эрүүл мэндийн төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар элэгний В вирусийн эсрэг болон томуугийн дархлаажуулалтад зорилтот насныхан, иргэдийг сайн дураар хамруулна.

11 дүгээр сарын 28,-29-нд: Сэлэнгэ аймагт "Алтан буудай-2023" урлагийн наадмыг зохион байгуулна.

11 дүгээр сарын 29, 30-нд: Өвөрхангай аймгийн ИТХ-ын хуралдаан болно.

12 дугаар сарын 1-нд: Дорнод аймагт Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах өдөрт зориулсан арга хэмжээ болно.

12 дугаар сарын 1-нд: Өвөрхангай аймагт улс, бүсийн "Тэмээний баяр" болно.

12 дугаар сарын 2-3-нд: Футзалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 28-нд: БНХАУ-ын Хөххотод “Монголын Уул Уурхайн Бүтээгдэхүүн-Хамтын ажиллагаа” бизнес уулзалт болно.

11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-нд: АНУ-ын Вашингтон хотноо "Mongolia Captured" Монголын байгалийн гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2-нд: Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдэд хүрнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)