Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР ХАМГИЙН ӨНДӨР ТООГООР БУЮУ 1.1 САЯ ТОНН НҮҮРСИЙГ ХИЛЭЭР БҮРДҮҮЛЭЛТГҮЙ ГАРГАЖЭЭ

Нүүрсний сонсголын хоёрдахь хэлэлцүүлгээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт болон экспортын дүн мэдээллийг танилцуулсан. Энэ үеэр шинжээч гурван дата программд тулгуурлан гаргасан дүн мэдээллээр олон улсын тээврийн С зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэх мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн С зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсийн тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байгааг мэдээлсэн. Тэгвэл хамгийн олон гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн “Эко глобал ложистик” /520 мянга/, Шанхын хэц /183 мянга/, Алтаннууц /139 мянга/, Цэций гуа /130 мянга/, Дэлгэрэхцагаановоо /105 мянга/, Аранзал алаг /53 мянга/, Хансахиус /6400/, ВВ транс /5094/ гэсэн компаниудыг үүсгэн байгуулсан Их Британи улсад БНХАУ-ын иргэдийн байгуулсан “И коммодитс монголиа интеллижент ложистикс” толгой компанийн Монгол талын хувьцаа эзэмшигч буюу Гүйцэтгэх захирал нь Цэрэнпүрэвийн Амгалан буюу ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр байжээ. Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга асан, авлигын хэргээр хоригдож байсан Х.Баатарын төрсөн хүү юм. Б.Батдаваагийн эхнэр нэр дурдсан есөн компаниараа дамжуулан 2011-2023 оны хугацаанд нийт 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)