Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БҮСЧИЛСЭН ТОЙРГИЙН ШИЙДЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Эрх баригч намаас бүсчилсэн тойргийн жагсаалттай болох санал гаргаж, саналын хүрээнд улс төрийн намуудтай зөвшилцөнө гэдгээ МАН-ын бүлгээс мэдэгдсэн. АН-ын улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуулийн тойргийг томосгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахыг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүсчилсэн тойргийн шийдлийг дэмжиж МАН-ын бүлэгт танилцуулсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар тойргуудыг хэрхэн бүсчлэх талаарх асуудлыг хэлэлцэж байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)