Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн хамгийн том үндэсний тэмцээн “КАНСАТ-2024” энэ амралтын өдрүүдэд (2024.05.26) Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар амжилттай зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд нийт 26 багийн 130 оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний бичил хиймэл дагуул хөөргөн өрсөлдсөн юм.

Тэмцээний “КАНСАТ” төрөлд:

I байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

II байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

III байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж//

Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

Тэмцээний “БУЦАГЧ” төрөлд:

I байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/

II байр: АРАВТ 2 /Батлан хамгаалахын их сургууль/

III байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/

тус тус шалгарлаа.

</div>
<div class=

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)