Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн тэргүүн тоглогч Леброн Жэймс энэ жил улирлын албан ёсны бэлтгэл эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө болох бэлтгэлийн хуаранг дахин зохион байгуулахаар болжээ.
Түүний багийн тоглогчид ирэх сарын эхээр Лос-Анжелес хотод түүнтэй бэлтгэлээ хамт хийх юм. Өнгөрсөн жил Жэймс багийнхаа тоглогчдыг Майамид цуглуулсан бол 2014 онд Охайод хамтарсан бэлтгэл хийсэн билээ. Жэймс энэ зуны дийлэнх хугацааг Лос-Анжелес хотноо өнгөрүүлжээ. Мань хүн энд байшин худалдаж авсан аж.