Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Алтны үнэ чангарлаа

Алтны сонирхол буурахгүй байна. Алтны ханш олон сарын дунджаас дээд хэмжээнд хүрчээ. Шалтгаан нь эрэлт нэмэгдсэн юм.
 
Дэлхийн алтны зөвлөлийн шинэ илтгэлд “шар металл”-ын эрэлт II улиралд 141 хувиар нэмэгдсэн гэв. Хөрөнгө оруулагч нар дэлхийн зах зээлийн өнөөгийн байдалд ихээхэн түгшүүртэй хандан алтыг илүү аюул багатай хөрөнгө гэж сонгож байгаа юм.
 
Энэ тайлангийн хугацаанд аж үйлдвэрлэл гурван хувиар буурсан ба гоёл чимэглэлийн үйлдвэрлэл 14 хувиар багасчээ.
 
Ийм маягаар дэлхийн алтны олборлолт хагас жилд 1,55 мянган тонн болсноос хөрөнгө оруулагчид 1064 тонныг худалдан авчээ. Нэг үгээр 60 хувь орчмыг. Хамгийн их эрэлт уламжлалын дагуу Eagle гэх алтан зоосонд байгаа ажээ. Тэдний эрэлт 84 хувиар нэмэгдлээ. Нийтлэг тооцоогоор, энэ бүгд нь 500 тонн болж байна.
 
Хятадад үнэт материал худалдан авах арга замыг хайж байна. Гэхдээ алттай болох саналдаа тулгуурлаж байгаа юм.
 
Биржийн ETF санд хөрөнгө оруулагчид уламжлалын дагуу идэвхтэй байна. Эдгээр хувьцаа, үнэт цаас, металлын сангуудын хөрөнгө оруулалт бараг 100 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Нэг үгээр 580 тонн алт худалдан авлаа гэсэн үг юм.
 
Одоо алтны үнэ сөрөг ашгийн төвшинд орсон тухай ихээхэн мэдээлэл цацагдаж байгаа. Хувьцааны зах зээл эрсдлийн өндөр төвшинд байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй боллоо. Үүнд геополитикийн тогтворгүй байдал ч нөлөөлсөн.
 
Хөрөнгө оруулагчид аюулыг мэдрэн өөрсдийн мөнгөөр эрсдэлтэй алхам хийхийг хүсэхгүй нь мэдээж. Энэ жилд алтанд хөрөнгө оруулагсад өндөр ашигтай байгаа юм. Оны эхнээс алтны ханш бараг 30 хувиар нэмэгдсэн нь хөрөнгийн индексүүд ба облигацийнхаас хамаагүй дээгүүр байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)