Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Өмнөд Африкийн ерөнхийлөгч шүүхийн шийдвэрээр моргэйжийн зээл авахад хүрчээ

Өмнөд Африкийн БНУ-ын ерөнхийлөгч Жэкоб Зумагийн хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэл гаргаж, ерөнхийлөгч хувийн сууцандаа зарцуулсан төсвийн хөрөнгийг банкнаас зээл авч буцааж төлөхөөр болсныг мэдээлжээ.
 
Энэ оны эхээр шүүхээс түүнийг улсын төсвөөс $540,000 орчмын хөрөнгө гаргаж хувийн сууцаа бариулж тохижуулсныг хууль бус гэж үзэн, буцааж төлүүлэх шийдвэр гарсан юм.
 
Ингэхдээ хамгаалалт, аюулгүй байдлын тоноглолд зориулсан $20 саяас бусдыг нь эргүүлэн төлүүлэхээр болжээ.
 
Харин ерөнхийлөгчид зээл олгосон банк нь орон нутгийн жижигхэн банк байсан нь олны анхаарлыг татсан байна. Зумагийн мэдэгдлээс өмнө Өмнөд Африкийн иргэд VBS Mutual Bank гэгчийн тухай огт сонсож байгаагүй юм. Орон нутгийн, овог аймгийн хэмжээний энэ банк бүр 1982 онд байгуулагдсан ч 2015 оны тайланд дурдсан хөрөнгийн хэмжээ нь $2.6 сая орчим байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
 
Сөрөг хүчнийхэн үүнийг шүүмжилж, зах хязгаарын ядуу бүс нутгийн энэ жижиг банк энгийн хүмүүст үйлчлэх ёстой байтал, ерөнхийлөгчийн зээлд байдгаа зарцуулсныг байж боломгүй үзэгдэл гэж байна. Тэд мөнгөний гарал үүслийг шалгах ёстой гэж үзэж шүүхэд хандахаар болжээ.
 
Жэкоб Зума нь 2009 онд ерөнхийлөгч болсныхоо дараа бяцхан тосгоны хэмжээний хувийн сууцны байгууламжаа барьж эхэлсэн юм. Олон эхнэр, хүүхэд, ажилчид нь суух энэ тосгонд усан сан, задгай театр, зочдыг угтах талбай гээд хүний бүх хэрэгцээг бүрдүүлснээрээ гайхагдаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)