
Эрдэмтэд монголын говиос үлэг гүрвэлийн нэг метр урт, 77 см өргөн асар том мөр олж илрүүллээ хэмээн gismeteo.ru хэвлэл мэдээллээ. Энэ бол титанозавртай төстэй өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн мөр гэж монголын ШУА-ийн дэргэдэх палентологийн төвийн судлаачид болон японы Окаяма их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
Цэрдийн галавын сүүл үе, 70-90 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн энэ мөрийг өнгөрсөн наймдугаар сард хийсэн судалгааны явцад илрүүлжээ. Одоо энэ газарт үлэг гүрвэлийн өөр үлдэгдэл байж мэдэх юм, бид судалж байна гэж Окаямагийн их сургуулийн палентологич Синобу Исигаки хэлсэн байна.
Үлэг гүрвэлийн ийм том мөрийг урьд нь Марокко, Францаас олж илрүүлж байсан юм.