Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Бүх Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ

2016 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ. Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээнд “ОХУ-ын нэр төртэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дуурсган, монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөсөн Ц.Лхагвацэнддээ ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөж байна“ гэжээ.

Энэхүү уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн ихэнх улсаас ирсэн 1700 орчим шилдэг оюутан өрсөлджээ.  

 

Эх сурвалж: dailynews.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (8)
Зочин [202.55.183.178] 2016/11/29
mundag ohindoo bayar hurgey chi mini shildeg n shuu
Зочин [27.123.214.81] 2016/11/29
Ямар мундаг охин бэ
Зочин [122.201.21.210] 2016/11/28
Баяр хүргэеэ хөөрхөнөө
Зочин [202.9.40.111] 2016/11/28
Бүх Оросын 2016 оны шилдэг гадаад оюутан гэж залрууляа
Зочин [93.80.231.252] 2016/11/28
Поздравлю тебя
Зочин [202.9.40.99] 2016/11/28
Баяр хүргэе
Зочин [27.123.214.106] 2016/11/28
Мундаг охинд баяр хүргэе
Зочин [202.55.183.178] 2016/11/28
bayar hurgey