Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Утааны эсрэг жагсаалын үеэр мөрдөх зөвлөмж


"Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан маргааш буюу энэ сарын 26-ны өдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон билээ.

Тэгвэл утааны эсрэг ээж аавуудын нэгдсэн жагсаалд оролцох иргэн танд зохион байгуулагчид дараах зөвлөмжийг хүргэж байна.

Уг жагсаал нь “УТААГ АРИЛГА” уриатай нийт ард түмний тайван жагсаал бөгөөд жагсаалын үеэр ҮАБЗ, УИХ, Засгийн газар, УБ хотын удирдлагууд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний Хороо гээд утааг бууруулах ёстой шийдвэр гаргагчдад хандаж шаардлага хүргүүлнэ.

Мөн УИХ-ын өргөдлийн байнгын хороонд энэ группт та бүхнээс авсан саналыг нэгтгэсэн өргөдөл хүргүүлэх болно.

-Та 12 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд ирэхдээ-

-Хамгийн дулаан хувцасаа өмсөж ирнэ үү. Гадаа хүйтэн тул бүгдээрээ яг цагтаа цуглаад богино хугацаанд жагсаалаа хийгээд тарцгаая.
-Жагсаалын үеэр халуун аарц, цай, маск тараах хувь хүн байгаа боловч аль болох өөрийн хувийн бэлтгэлтэй ирэх нь зөв шүү.
-Жагсаалын үеэр Утааны эсрэг өөрийн бэлдсэн уриа лоозон барьж ирвэл сайн. Гэхдээ бид утааг бууруулах яг бодит үр дүнд хүрэхийн тулд дуу хоолойгоо илэрхийлж байгаа учраас аль нэг нам, улс төрч рүү нэр заан дайрах агуулгагүй байх ёстойг анхаарна уу.
-Утааны эсрэг жагсаалд барьж зогсох өлгийнд ороосон хүүхдийн тоглоом эсвэл даавуу бэлтгэж ирвэл сайн. Энэ нь утаанаас болж бидний хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа гэдгийг илэрхийлэх зорилготой.
-Та бид тайван замаар жагсаалаа хийх болно. Тиймээс жагсаалын үеэр эмх замбараатай байх нь бидний жагсаал,тэмцэл үр дүнтэй байхад нөлөөлөх болно шүү.


   

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)