УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэр, хилийн зурвас, хилийн бүс гэсэн гурван ухагдахууныг нэг болгож оруулж иржээ. Хилийн бүсэд нэвтрэх журмыг ард иргэддээ хөнгөн, шуурхай, хүнд суртлыг арилгах тал дээр анхаарах үүднээс зарим заалтуудыг тусгаж өгч байгаа аж.
Тодруулбал, хилийн бүсэд ямар нэг хориглосон хязгаарласан зүйл байхгүй атал зөвхөн тийшээ нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг байжээ. Тиймээс нэгэнт хориглосон хязгаарласан зүйл байхгүй тохиолдолд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг хүнд суртлыг арилгах аж.