
Аливаа улс үндэстний хамгийн том баялаг бол хүн. Эрүүл хүн цаашид бүх баялгийг бүтээж чадна. Монгол улсын Үндсэн хуулинд хүн аюулгүй амьдрах эрхээр хангагдах ётой гэж заасан байдаг ч манай нийслэлд өнөөдөр хүн эрүүл амьдрах баталгаа байна уу гэсэн санал асуулгад тийм гэхээсээ үгүй гэх хүн олон байх болов уу. Бидний өмнө тулгамдаж байгаа маш олон асуудал байдаг. Ядуурал, ажилгүйдэл ,архидалт, авилга гэх мэт олон асуудлуудаас хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдолоос үүдэн ургийн гажигтай хүүхэд төрөх нь олширлоо л гэнэ . Амьсгалын замын харшил ихэссэн гэх мэтчилэнгээр учрах хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Амьд байхын хамгийн анхдагч шаардлага бол хүчилтөрөгчөөр баялаг агаараар амьсгалах гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Олон улсын аюулгүйн стандартын хэмжээнээс даруй 10 дахин их байгаа агаарын бохирдол чухам юунаас болж байгааг бүгд мэднэ. Нийслэлийн хүн амын 50 иас илүү хувь нь 4 уулынхаа дунд хэт бөөгнөрч нүүрс түлж гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын утаанаас гадна Солонгос Японд ашиглахыг нь хориглосон автомашины хэрэглээнээс болж нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот бохирдлын зарим түвшнээрээ дэлхийд "тэргүүлж" буйг Дэлхийн банкныхан ч онцолсон.
ЭМШУИС-ийн Эпидемиологи болон биостатистикийн тэнхимийн эрхлэгч Д.Даваалхам гажигтай төрөлт ганц хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэхгүй ч агаарын бохирдлоос ихээхэн нөлөөлж байгааг тэмдэглэсэн юм. Засгийн газрын Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 1998-2008 оны мэдээлэлд тулгуурлан явуулсан судалгаагаар зүрхний гажигтай төрөх хүүхдийн тоо нэмэгдсэн нь нүүрс шатаахад гардаг азотын болон хүхрийн давхар исэл хэт их байгаатай шууд хамааралтай болохыг тогтоожээ. Мөн насанд хүрэгсдийг үхэлд хүргэж буй таван гол шалтгааны нэг нь амьсгалын замын өвчин бөгөөд сүүлийн таван жилд 45 хувиар өсчээ. Шалтгааныг нь мэдэж байгаа нөхцөлд арга хэмжээг авч болмоор Жирийн нэг иргэн л гэр хороооллын нүүрсний утааг багасгаж болох хэд хэдэн шийдлийг хэлж байна. Боломж бол байна. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулж чадахгүйгээс хойш энэ хэдэн мянган айлын яндангаас гарч байгаа дутуу шатсан түүхий нүүрсний утааг цахилгаан халаалттай пийшингээр сольж болж байна. Сэргээгдэх эрчим хүч буюу салхийн сэнснүүд баруун хойноо байрлуулбал бид хямд эрчим хүч гарган авч гэр хорооллыг бойлерийн системтэй болгосноор утааг багасгаж болж байна. Дэлхийн банк зэрэг хандивлагч байгууллагууд түлш бага хэрэглэх зуух зохион бүтээх, дулааныг удаан хадгалах материал сайжруулах арга хэмжээг авч эхэлсний жишээ монгол германы хамтарсан Тулгат хэмээх халаагуурыг энэ жилээс хэрэглээнд гаргаж эхэлжээ. цахилгаанаар шөнөд нь халаагаад цэнэглэсэн дулаанаараа өдөр нь халаах зориулалттай юм байна. Судлаач Э.Алтангэрэл "Оршин суугчид сайжруулсан гээд байгаа зуух, түлшийг авах үгүйгээ мэдэхгүй эсвэл худалдан авах бололцоогүй байдаг" гэв. Шөнийн цагаар 6000 өрхөд цахилгааныг 50 хувь хямдруулж, улмаар цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ санаачилга гарсан ч Эрчим хүчний зохицуулах газраас сүлжээний хуваарилалтыг нэмэгдүүлж, сайжруулахад 200 сая ам.доллар шаардлагатай талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдлыг "сүйрэл" гээд Засгийн газрын агентлагийг үр дүнтэй ажиллахыг уриалсан билээ. Уг нь ард түмнээ төлөөлөн сонгогдсон төр засгийн баримталж байгаа бодлогийн 1 рт амласан ёсоороо иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангах явдал ормоор.Агаарын бохирдол бол гамшиг.Үүний эсрэг дуу хоолойгоо нэгтэгцгээе.
Б.Эрдэнэцэцэг