Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Петровис ойл" ХХК 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Ховд, Говь-Алтай аймгуудад монгол бөхөнд халдварт өвчин гарч, холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа билээ. Тэгвэл уг өвчний тархалтыг багасгах, зогсоох асуудалд тус дэм болохоор “Петровис” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Уг дэмжлэгийг тус компанийн Маркетингийн захирал Д.Баасанцогт  БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө.

Харин Д.Оюунхорол сайд зургаан сая төгрөгийн  үнэ бүхий талоныг нь Ховд аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтод дэмжлэг болгон өгчээ.  Монгол бөхөнгийн тархац гол нутаг Ховд аймаг бөгөөд энэ утгаараа өвчлөл, хорогдол их байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)