Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхий сайд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэдээлэл хийнэ

Энэ сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар хийх мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Тус хуульд  хүүхдийн язгуур эрх ашгийг хангах, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах талаар ажиллах төрийн бодлого, хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан билээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр, хүүхдийг шийтгэхийг хориглосон бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хүүхдийн эрхийн ажилтныг томилон ажиллуулах эрхзүйн орчин бүрдсэн. Ерөнхий сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх бөгөөд  УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)