Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Найз охиноо зодож хөнөөсөн гэгдэх Г.Алтанхүүг өршөөлийн хуулинд хамруулж сулаллаа

Г.Алтанхүү нь Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож амийг  нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.. Г.Алтанхүү шүүх хурлын явцад “Намайг Өршөөлийн хуульд хамруулж өгөөч. Би гэмшиж байгаа. Талийгаачийн ар гэрээс нэхэмжилсэн 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулна" гэж мэдүүлсэн байна. Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс найз  бүсгүй болох Н.Цэдэн-Ишийн амь насанд  хүрээгүй боловч биед  нь гэмтэл учруулсан гэж үзэн 3 жилээр хорих ял оноогоод  байсан юм. Харин шүүхийн  шинжилгээний газраас   түүний амь насанд хүрэх  хэмжээгээр зодоогүй бөгөөд архины гүн  хордлогонд орж нас барсан  гэсэн дүгнэлтийн  гаргасан.

Тэгвэл Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3-д зааснаар ял оноолоо. Тодруулбал Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм. Улмаар түүний хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцов. Харин ялын үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамруулж, өнөөдөр суллалаа.

 

Д.Болор

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)