Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баянжаргалан сумынхан түргэний тэрэгтэй боллоо

“Мянган хүүхэд мянган бэлэг” ТББ-аас санаачилсан “Эрүүл энхийн мянган жаргалан” аяны хүрээнд Дундговь аймгийн Баянжаргалан сумын хүн эмнэлэгт түргэний тэрэг хүлээлгэж өглөө. Уг аян гурван сарын турш үргэлжилсэн байна. Дундговь аймаг 15 сумтай бөгөөд 7 сум нь түргэний тэрэггүй аж. Энэ тухай эмч Г.Амар фэйсбүүк хуудсанд үлдээсэн постыг харж Баянжаргал сумыг сонгожээ. Баянжаргалан сумынхан Эрүүл мэндийн яаманд гурван ч удаа, аймгийнхаа Эрүүл мэндийн төвд таван удаа түргэний тэрэгтэй болох хүсэлт тавьж байжээ. Сумын түргэний тэргийг оны өмнө акталсан байна.

 

Дашрамд дурдахад, тус төрийн бус байгууллагаас 1000 төгрөгийн аян зохион байгуулж түргэний машин авах 11 сая 500 мянгыг цуглуулжээ. Уг аянд Солонгос, Австрали, Америк зэрэг олон орноос монголчууд хандив илгээсэн байна. Мөн аянд нийслэл, аймаг, сумдын иргэд идэвхтэй оролцсонд талархал илэрхийллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)