Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нэгдүгээр сарын 01-нээс НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль хэрэгжиж эхэлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм байна.

Үндэсний  татварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг 12 сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэлсэн байна.  Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой юм байна. Энэ хүрээнд татвар төлөгчдөд зориулсан сургалтыг Нийслэлийн Татварын газраас 2015 оны 12 сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Сургалтын хуваарь,  хөтөлбөр болон Монгол Улсад бүртгэлтэй хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн нэрсийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)