Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"1111 төв”-ийг сэргээн байгуулав

Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллуулж байсан иргэдийн санал хүсэлтийг сонсох "1111 төв”-ийг сэргээн байгуулсан талаар АН-ын гишүүн М.Хүдэрбаатар, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Хажидмаа, Ардчилсан намын Ахмадын холбооны дарга Г.Хархүү нар өнөөдөр мэдээллээ.
 
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн М.Хүдэрбаатар “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор 1111 төвийг байгуулж байсан. Тухайн үед миний бие Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхээр одоо “Олон нийтийн 1111 төв”-ийг байгуулах бүрэн эрхтэй гэж ойлгож байна” гэв. 
.
Уг төв эхний ээлжинд “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаарх ард түмний саналыг 09-11 цагийн хооронд 7712-1111 дугаарын утсаар хүлээж авах юм.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)