
Өвөр монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд "Алтан бүс" үндэсний бөхийн барилдаан болжээ. 256 бөх уран мэхээ уралдуулан зодоглосон тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрмонголын аварга Баярбаатар үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт Өвөр монголын аварга Цагаанзаан, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарсан байна.
Тус барилдаанд манайхаас улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл тэргүүтэй 30 гаруй бөх очиж барилджээ.
Сонирхуулахад, тус барилдаанд өнгөрсөн жил улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн билээ.