Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Эрдэнэбат шүүгдэж байна

Хөгжлийн банк тойрсон асуудалтай холбоотойгоор эрх мэдэлтэн асан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Мөн мөнгө зээлсэн, зээлүүлсэн гээд байгаа хүмүүсийн санхүүгийн үйл ажиллагаанд нь ч шалгалт явуулж байгаа. Учир нь, тус банкнаас зээл авсан хүмүүс эргэн төлөхгүй луу унжиж байгаатай холбоотой юм. Тэгвэл хэргийг шалгах ажлын хэсэг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг тойрч гарсангүй. Тэрээр банкнаас барьцаагүйгээр их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Гэхдээ эргүүлэн төлнө гэдгээ мартчихсан нэгэн. Тиймээс эргүүлж төлүүлэх асуудлыг өнөөг хүртэл тавьж байгаа. АТГ-ын ажлын хэсэг түүний албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийх үеэр Б.Эрдэнэбат үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдод нударганыхаа амтыг үзүүлсэн. Б.Эрдэнэбатын энэхүү үйлдэлд хариуцлага тооцохоор өнөөдөр түүнийг шүүх хурал болж байгаа.
 
Төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад  эсэргүүцсэн, хүч хэрэглэн бие нь халдсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. 
 
Шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заажээ. Тиймээс дээрх заалтын аль нь түүнд үйлчлэх вэ гэсэн хүлээлт байна.
Шүүх хурал үргэлжилж байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)