Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар семинар боллоо

ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон билээ.
 
“Хэлэлцээр” нь ДХБ-ын гишүүн орнуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа, бүтээгдэхүүнийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
 
Монгол Улсын ГХЯ, ДХБ болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төвтэй хамтран “Хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаарх семинарыг 2017 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
 
 
Сургалтын хүрээнд ДХБ болон НҮБ-ын холбогдох байгуулагын мэргэжилтэнүүд “Хэлэлцээр”-ийн заалт бүрт үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан санал солилцов.
 
Сургалтанд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, ДХБ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж гаргав.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)