Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Энэ зун хаана сувилуулах вэ

Ахмад настнууд жилд нэг удаа амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй байдаг. Үүнтэй холбогдуулан ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг нийслэлийн ойролцоох амралтын газар, рашаан сувиллын хаяг, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна. 
 
“Алт болд” асаргаа, сувилгаа,  амралтын төв
Хаяг:“Алт болд” асаргаа, сувилгаа,  амралтын төв нь Улаанбаатар хотоос 26 км зайд Налайх орох замд байрладаг. 
Утас: 8808 8898, 99233080 
Тус төв нь 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  “Алт болд” мэдрэлийн эмнэлгийн харьяа сувиллын газар юм. Бариа засал, эмчилгээний массаж, усан эмчилгээ, сэтгэл засал, хүчилтөрөгчийн коктейль, нөхөн сэргээх эмчилгээ, бүх төрлийн асаргаа сувилгаа, сургалтаар үйлчилдэг.  Нийгмийн даатгалаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд гэр бүл найз нөхдөөрөө өдрөөр, 3-5, 5-10, 10-30, 30-365 хоног үйлчлүүлэх боломжтой. Мөн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай хүмүүсийг удаан хугацаагаар асарч сувилдаг бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм. 
 
“Өнө-Энх” мэдрэлийн сэргээн засах сувилал
Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо (Таван шарын автобусны буудлын замын хойно)
Утас: 99108420
"Өнө-Энх" мэдрэлийн сэргээн засах сувилал нь 2006 онд байгуулагдсан ба улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Өнө-Энх сувилал нь тархины цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээ, архаг өвчнийг сэдрэлтээс сэргийлэх, эмчлэх зорилготой. Бүхий л асаргаа шаардлагатай хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлж, эмнэлгээс гарсан болон хагалгааны дараах асаргаа, сувилгаа, уламжлалт оношлогоо, эмчилгээ, тосон шарлага, шавар, халгайн ороолт зэрэг дулааны эмчилгээ, заслууд, бүх төрлийн цахилгаан гэрэл, соронзон дулааны эмчилгээ  усан болон ууран эмчилгээ, засал, иллэг массаж зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
“Хайрын билэг-2” амралт сувилал
Хаяг: Цонжинболдог дахь Чингис хааны морьтой хөшөөнөөс хойш 4.5 км-т Туул голын хөвөөнд байрладаг.
Утас: 95113030, 89353030, 70130099
“Хайрын билэг-2” амралт сувиллын цогцолбор нь нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой. Аарцаг нурууны бүтэн бариа, бүтэн биений тосон бариа, хор тайлах  эмчилгээ, нүүрсэн, цахилгаан халуун жин зэрэг эмчилгээ сувилгаагаар үйлчилдэг. 
 
“Оргил” рашаан сувилал 
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,   “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн байр
Утас: 77101133, 77101144
“Оргил” сувилал нь нэг ээлжиндээ 350 хүн хүлээн авах хүчин чадалтай, жилдээ 10 мянга гаруй сувилуулагчид  эмчилгээний 30 гаруй төрлөөр үйлчилгээ явуулж байна. Энэ сувилалд цөсний хүүдий, ходоод, хос гэдэсний шархлаа, зүрхний болон бамбай булчирхайн мэс засал хийлгэсний дараах үе, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн эмгэг өөрчлөлт зэрэг сэргээн засах эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс ирж хэвтэж эмчлүүлдэг аж. Рашааныг уухаас гадна рашаанд орох, ходоод, гэдэс угаах шавших зэргээр хэрэглэнэ. Мөн энэ рашаан сувилалд биеийн тамир, бариа засал, бодис зүй, гэрлийн болон цахилгаан эмчилгээ, усан шүршүүр, эмчилгээний гимнастик, сувиллын хоол, иллэг, шилмүүст ванн, зүү төөнүүрийн эмчилгээ хийдэг.
 
“Энхсаран” сувилал 
Хаяг: Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо 
Утас: 99173100
Тус сувилал нь дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус сувилал нь өвөлдөө 70 хүн, зуны улиралд 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. “Энх саран” сувилалд уламжлалт эмчилгээ, зүү засал, төөнө засал, бариа засал, бигнүүр засал, дэвтээлэг засал, рашаан эмчилгээ, давсан зам дээр гишгүүлэх зэрэг эмчилгээ хийдэг. Мөн цахилгаан эмчилгээ, цахилгаан массаж, гэрэл, тосон эмчилгээ хийхээс гадна харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах саа саажилтын хөдөлгөөн заслын эмчилгээг хийдэг.
 
Ахмад настан амралт, сувиллын газарт хөнгөлөттэй үнээр амрахын тулд дараах материалыг бүрдүүлнэ. 
1. Өргөдөл (маягтын дагуу, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт);
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
3. Амрах эрхийн бичиг /амралтын газраас авна/
4. Мөнгө төлсөн баримт
5. Эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Жич: Эмнэлгийн байгууллагын тамга даруулсан байх/
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ор хоногийг 20000 төгрөгөөр тооцож олгох бөгөөд зөрүүг ахмад настан хувиасаа төлөх юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)