Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Улаанбаатар жуулчдыг урьдаг биш үргээдэг Мээртэй болжээ

Нийслэлийн онцгой комисс хуралдаж малын халдварт өвчин гарсантай холбогдуулан 8-р сарын 5-6-нд хийхээр товлосон Хүрээ цам-Даншиг наадмыг цуцалж, энэ сарын 28-30-нд болох байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт явуулах боломжгүй болсноо Засгийн газарт уламжилжээ. Ган гачигтай үед найр наадмаас татгалзаж байгаа нь өнгөц харахад талархмаар шийдвэр мэт боловч цаагуураа ажлын хариуцлагаас бултсан, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан, аялал жуулчлалын компаниудыг асар их алдагдалд оруулж мэдэх халгаатай шийдвэр байсныг олон нийт анзаарсангүй. Онцгой комиссыг тэргүүлдэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд богино зайн улс төр хөөж шалдаа буутлаа унасан нэр хүндээ өсгөх гэсэн биш өчнөөн олон хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийчихлээ. 
Онцгой комисс ингэж шийдсэн боловч маргааш нь Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануурт, Хүрээ цам-Даншиг наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсныг холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Үндсэн хууль болон бусад хуулийг өмнөх шөнө нь орон дотроо засчихаагүй бол Багануур чинь нийслэлийн дүүрэг. Хүрээ цам-Даншиг наадам цуцлагдаагүй болж таарлаа. Хоёрхон өдрийн зайтай тэнгэр газар шиг зөрүүтэй шийдвэр, байр суурийг хараад Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын оюун ухаан саруул байгаад эргэлзэж эхлэв. Онцгой комисс дээр онцгой асуудлыг яаралтай хэлэлцэж онцгой чухал, хөдлөшгүй бат шийдвэр гаргадаг. Малын халдварт өвчин гарсан гэдэг нь үнэндээ шалтаг төдий. Нэг малчин буурь сэлгэн нүүсэн байхад вакцин хийхээр очсон албаны хүмүүс залхуурч, зорилгодоо хүрэлгүй буцсанаас халдварт өвчин дэгджээ. Энэ булхайгаа далдлах гэж Нийслэлийн онцгой комиссыг яааралтай хуралдуулан жүжиг тавьцгаасан юм биш биз. 
Хүрээ цам-Даншиг наадам бол бүтэн жилийн өмнө тов нь гарч, мэдээлэл нь дэлхийд түгдэг аялал жуулчлалын том брэнд. Зуу шахам жил тасраад байсан шашин, соёлын энэхүү арга хэмжээг гурван жилийн өмнөөс сэргээж, Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж буй арга хэмжээ гэдгийг аялал жуулчлалын салбарынхан ам нэгтэй хэлдэг. Гэтэл жилийн өмнө зарласан энэхүү эвентийг цуцаллаа гэж Хотын дарга Су.Батболд ямар ч бодлогогүй мэдэгдэл хийсэн нь аялал жуулчлалын салбарынхны ар нуруунаас хутга шаасантай адил болчимгүй үйлдэл боллоо гэцгээж байна. Тур компаниуд Хүрээ цам-Даншиг наадмын нэрээр хамгийн багадаа 2000 орчим жуулчны захиалга авсан байх тооцоолол бий. Эдгээр жуулчид хариуцлагагүй мэдэгдлээс болоод гэрээгээ цуцлах талаар хөндөж, Хүрээ цам-Даншиг наадам үнэхээр болох эсэхийг чөлөө завгүй лавлаж бөөн хэрэг манджээ.
Компаниуд ар араасаа хандсан учраас Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан Хүрээ цам-Даншиг наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон гэх мэдээлэл байна. Төрийн ажил ийм л дампуу байгаагийн нэг жишээ нь энэ боллоо. Нийслэлд морь ухалдуулахгүй гэснээ Багануурт зөвшөөрдөг, Даншиг наадмыг цуцаллаа гэснээ 10 гаруйхан мянган хүн ордог Төв цэнгэлдэхэд шахцалдуулахаар шийдчихдэг ганц өдрийн насгүй холбилзсон шийдвэртэй Хотын мээр жуулчдыг урих байтал үргээж орхидог байна шүү. Албан тушаалтны шийдвэр, амнаас унах үг бүр хариуцлагатай байх учиртай. Гэтэл хоёр өдрийн энэхүү тохуурхал нийслэл хэмээх их айлыг удирдаж байгаа Су.Батболд дарга ажилдаа ямар сэтгэлгүй, хүнийрхүү хандаж байгаагийн нэгэн тод жишээ гэлтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид энгэрийн монетон тэмдэг бэлгэнд аваад халаасанд нь орчихоогүй бол ажлын хариуцлага алдсан Засаг дарга Су.Батболдтой хариуцлага тооцох цаг нь болжээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (31)
Зочин [150.129.141.221] 2017/08/03
AGAARIIN DUUJIN GALT TEREG ULAANBAATART YAVUULAH N TERGUUNII TOSOL
Зочин [122.201.21.170] 2017/07/30
TRAMBAI YAVDAG BOLCHIHVOL TRAMBAINII ZAMAAR MASHIN YAVAAD TUGJREL BUURAHGUI TUSGAI ZAMIIN AVTOBUS YAVUULHAAR ZAMAAR N MASHIN YAVAAD TUGJREL BUURAHGUI TUMUR ZAMAAR YAVDAG TUSGAI ZAMIIN AVTOBUS YAVUUL
Зочин [104.236.186.208] 2017/07/27
Хот хөгжихийн хэрээр хүмүүс хотын соёлд суралцаж байна. Энэ бол Батболдын гавъяа. Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү. САЙТууд мэтийн хөлсний бичээчид хүртэл түүнийг муулж Эсрэг НАМд зарж байх жишээний. Батболд ч яахав хийхийнхээ хэрээр муулуулж л байг. Сайтууд ажилтай муулах хүнтэй л байвал болждээ.
Зочин [82.163.78.202] 2017/07/27
Энэ мээр маань урд засаг шиг ХЭД ХЭДЭН ТЭРБУМ төгрөгний үнэтэй хогны ногоон уут тараасангүй тэр мөнгөөр дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдсэн нь сайшаалтай. Бат-Үүл шиг хүүдээ тендэр өгч эрхлүүлэн олон 100 айл орох оронгүй болгосонгүй. Хотын гэр хорооллын агаарын бохирдол ихтэй захын айлуудыг газраа үнэлээд байранд орох боломж олгосон УИХ Засгийн газрын хийж чадаагүй ажлуудыг ганцаараа хийж яваа хүн дээ. Юм хийж байгаа хүн угаасаа муу нэртэй байдаг нь жам юм хойно муулуулаад байж дээ хот
Зочин [158.69.94.42] 2017/07/27
Сонгуулийн ялагдалд Батболд ямарч хамаагүй.УБ хотын иргэд сонгуулиар Энхболдтой тооцоо хийсэн.УБ-г эмх цэгцэнд нь оруулж Бат Үүлийн балагыг арилгаж байгаа хүн шүү.Бат Үүл хотын захиргааны байрыг зараад Голомтод өгсөн гэдгийг нь хэн ч яагаад сөхөхгүй байгаан? Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүний гудамжинд гаргасан байсаныг сая Батболд орон гэртэй болгож байсан
Зочин [82.163.78.202] 2017/07/27
Ер нь монголын хэвлэл мэдээллийнхэнд итгэхэд хэцүү бүгд мөнгөний төлөө сүнсээ худалдсан хүмүүс байдаг юм. Энэ сайтын эрхлэгч Түвшинтөгс гэж залууг би сайн мэднэ. Цагтаа Бат-Үүлийн бууны нохой хийж байсан хүн. Одоо намынхаа үнэнч бууны нохой болжээ Тэр нам гээд байгаа Ардчилсан намд нь зөвхөн хэдхэн хүний эрх ашиг үйлчилдэг гэж мэддэггүй л юм байхдаа.
Зочин [103.75.117.111] 2017/07/27
Жуулчдаан бодоод Даншигаа хотод хийх гээд байгаа юмуу? Угаасаа Монголд ирсэн жуулчин болгон УБ-т ирдэг шдэ.тийм болохоор харин Даншигаа хөдөө хийвэл дээршдээ.Жишээ нь жуулчид очоод үзэх юмгүй Төв аймагт хийвэл яадын? харин ч жуулчидыг ийш тийш нь явуулаад хөдлөхөд хөлс зогсоход зоос гээд хамаг мөнгийг нь Монголдоо сорж үлдээх хэрэгтэй шдэ.Хотын даргаа дэмжиж байна.Хориглосон нь зөв шийдвэр болсон
Зочин [104.236.186.208] 2017/07/27
Энэ сайтуудад итгэж болохгүй. Бүгд худалдагдсан. АН МАН-ы сайтууд бие биенээ муулж л бичиж байгаа. Энэ АНы сайт болох нь тодорхой. МАНаас хамгийн их ажил хийж баграа гайгүй гэснээс харлуулж эхлэх жээнко санаа явж байна. Худалдагдсан САЙТ
Зочин [139.59.156.98] 2017/07/27
Өмнөх Хотын дарга нарын балгыг засаж байгаа ганц хүн чинь энэ хүн биздээ.Өмнөх хотын дарга нар хотыг эмх замбараагүй болгосон байх шүү.Батболд харин тэр эмх замбараагүй байлдыг нь засаж байна.Өмнө нь хэн иргэдийнхээ эрхийг хамгаалаад Зам Чөлөөл гээд явж байсан бэ? Олон орц гарцыг чөлөөлж эмх цэгцэнд нь оруулж байгаа хүн шүү дээ.яах гэж ингээд ажлаа сиан хийж байгаа хүнээ муулж байдаг юмбээ? тэр даншигаа заавал хотод хийдэг нь ямар учиртай юмбэ?
Зочин [103.9.90.130] 2017/07/27
Зөв шдэ тэр хөдөө хэрээ очиж наад даншиг нтрээ хийлдээ,заавал яагаад хотод хийх гээд байгаан.Хөдөө хийх гэхээр хэдэн жуулчины компаниудын зардал нь өсөөд ашиг нь буурчих гээд байнуу?Хотод хорио цээр тогтоосон байгаа гүйцээ.хэн нэгэн хөлсөөр нийтлэл бичлээ гээд Улсын бодлого шийдвэрт нөлөөлж чадахгүй
Зочин [103.75.117.111] 2017/07/27
Хариуцлга тооцон л гээд байхын Нэр цэвэр Хийсэн ажилтай хүнээс ямар хариуцлга тооцох гээд байгаан болдоо
Зочин [185.140.114.169] 2017/07/27
ганц ажил хийж байгаа хүнээ бас ингж болохгүйл байхдаа. Монголчууд Су.Батболдын Юу хийсэн Юу бүтээснийг мэдэж байгаа байх гэж найдий ???
Зочин [149.202.174.68] 2017/07/27
бөгсийг нь ухаад ухаад ямар нэгэн тендэр авч концесийн гэрээ хийж байгаагүй,авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байгаагүй болохоор энэнээс өөрөөр харлуулах юм олдохгүй байгаан байхдаа.Энэ хүнийг ганц л зүйлээр нь харлуулж байгаа Хөдөөнийх.өөр ямар ч муу муухай юманд холбогдож байгаагүй нэр цэвэр хүн шүүдээ.Эргүү хөлсний биеээ худалдсан сэтгүүлчээ
Зочин [185.186.76.11] 2017/07/27
БатБолд-ыг яагаад муулаад байгаан бол уулна надад маш дажгүй хүншиг санагдаад байгаа Хийсэн ажилына харсан ч тэр
Зочин [149.202.174.68] 2017/07/27
Батболд бол харинч их юм хийж байгаа хүншүү АН-ыхан худлаа Өөрсдийнхөө хүмүүсийг жихих гээд Ганц Юм ийж байгаа хүнээ халах гэж их башир арга хэрэглэж байнаа. Хаха Тэгээдч энэ Дэмжээд байгаа хүмүүс одоо больмоор юмаа Батүүл хотод юу хийсийн Худлаа нэг нийтлэл уншчаад тэрэнд нь итгээд дагаад муулжил байдаг Өлөн зантай хүмүүс юмаа.
Зочин [103.75.117.108] 2017/07/27
За харлуулах гэдэг ядчихжээ.үүл гуай бас нийслэлд навс л ялагдсан биз дэ.өөрөө ч гарч чадаагүйн юу гэхийн.
Зочин [103.9.90.130] 2017/07/27
Энэ нөхөр харин ч их дажгүй санагдаад байгаа шүү сая ах маань Ипотекийн 30 иа гэр хорооллын сангаас нь төлүүлээд байрандаа орсон их зөв ажил байна лээ. Анх хотын адргын ажлыг хийж чадах боловуу л гэж бодож байлаа ажлаа дажгүй хийж бга харагдаж бн шүү.Харин энд бичээд байгаа хүмүүсийг гайхаад байх юм яг ямар ажил хийж чадхгүй бн гээд бга юм бээ
Зочин [158.69.94.42] 2017/07/27
Энэ хүн Нийслэлийн төлөө олон сайхан ажил хийлээ.АН хэдэн коммэнтчид юуч хийсэн өөлөх юмдаа.Бат Үүл 1000км зам барих мөнгөөр 5-6 уулзвар зассан,1 ихнаяд 200 тэрбум төгрөг салхинд хийгэсэн л хүн шдэ
Зочин [89.40.116.106] 2017/07/27
harinch Hotod Bat boldoos oor ym hiij bga hun bgamuu ene ogtsor geed bga humuus hiisen ajiliign harahgui baijij oorsdoo gar humhiad suuj bga bjij dandaa negniigee dooshno hiij baihiin bolioch
Зочин [103.75.118.102] 2017/07/27
жуулчид гэж үүргэвч үүрсэн гудамж талбайд шээсэн өлөн сдакууд л байдаг биздэ
Зочин [103.9.90.130, 180.210.205.53] 2017/07/27
Хахаха
Зочин [103.9.90.130, 31.145.83.34] 2017/07/27
Зэрэглэлийн хувьд Батболд урд урдны хотын даргын хийж чадаагүйг хийж байна. АРДЧИЛСаН НАМЫНХНЫ өөрсдөө ажил хийдэггүй иддэг уудаг Бусдыгаа ажил хийлгэдэггүй гүтгэж доромжилдог нь ЭНЭ САЙТААС илт харагдаж байна дөө
Зочин [103.9.90.130, 190.12.102.205] 2017/07/27
тэгэж их жуулчидыг бодоод байгаан бол Хархорин юмуу Өгий нуурч юмуу хотоос хол газар хийж болдоггуй юмуу? Заавал хотод хийдэг нь ямар учиртай шал утгагүй юм бичиж байхын энэ сэтгүүлч.хэдэн төгрөг авчаад ийм юм бичиж суудын болдоо
Зочин [167.114.238.98] 2017/07/27
Яг үнэн. Мөнгөнийхөн л ийм юм бичиж яадна
Зочин [103.9.90.130, 179.40.95.5] 2017/07/27
Нийслэлд хорио цээр тогтоосон байгаа.Малын халдварт өвчин хүнд халдвал Даншиг хийх гэж байгаа нөхөд лав хариуцлага хүлээхгүй байх.тэр даншигаа хөдөө хээр хий
Зочин [103.9.90.130] 2017/07/27
Арай гайгүй дорвитой ажил хийж байгаа нь л С.Батболд хотын дарга юмуу даа. Энэ АРДЧИЛСАН НАМаар овоглодог ТҮВШИНТӨГСийн сайт Хотын даргын бөгсийг ухаж болохгүй бүтэхгүй байгаа мэтээр харлуулж гаргахаас өөр юм мэдэхгүй юм даа.
Зочин [119.40.97.94] 2017/07/27
Harin ch bolj l bn shd heer huduu danshigaa hiideggui hotiihoo tuvd l hiij bnshd. ogtosor gej bga nuhdiiddg haraad ineed hurchihlee ogtsroh yu hiisiin hahah
Зочин [27.123.214.121] 2017/07/27
Энэ муу хөдөөний хөөсөн мантуу Батболд юу ч хийж чадахгүй ээ. Бат-Үүлийн чигчий хуруунд ч хүрэхгүй.
Зочин [66.181.178.129] 2017/07/26
Ямар юм авч ирээд тавьчихсан юм бэ?
МИЕЭ [112.72.11.113] 2017/07/25
Намайг огцорхоор угаасаа надтай хөтлөлцөөд явнадаа энэ хүүхэд
Зочин [150.129.140.97] 2017/07/25
Батболдыг огцруулахыг шаардаж байна